Монгол Улсын Бїрэн эрхт байдал Монгол Улс бол тусгаар тогтносон, Бїрэн эрхт, Бїгд Найрамдах Улс мєн.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн бїрэн бїтэн байдал, улсын хил халдашгїй дархан байна.
Хууль гаргахгїйгээр гадаадын цэргийн хїчнийг Монгол Улсын хил нэвтрїїлэхийг зєвшєєрєхгїй.
Тєрийн сїлд Монгол Улсын тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сїлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.
Тєрийн сїлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тїмний тїїхэн
уламжлал, хїсэл тэмїїлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг
илэрхийлнэ.
Тєрийн сїлд нь ариун цагаан єнгийн бадам цэцэг суурьтай, тєгсгєлгїй
їргэлжлэн дэлгэрэх тїмэн насан хээгээр хєвєєлсєн, мєнх тэнгэрийг
бэлгэдсэн дугариг хєх дэвсгэртэй байна. Сїлдний тєв хэсэгт Монгол Улсын
тусгаар тогтнол, бїрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан
соёмбо, эрдэнийн хїлгийг хослуулан дїрсэлсэн байна. Сїлдний хїрээний
магнайн хэсэгт эрт, эдїгээ, ирээдїй гурван цагийг бэлгэдсэн хїслийг
хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн ногоон єнгийн
уулан хээ, ашид дэвжихийн єлзий хутаг оршсон хїрдийг тус тус дїрсэлнэ.
Хїрдийг хадгаар дээдлэн сїлжсэн байна.
Монгол Улсын тєрийн далбаа Монгол Улсын тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сїлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.
Тєрийн сїлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тїмний тїїхэн
уламжлал, хїсэл тэмїїлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг
илэрхийлнэ.
Монгол Улсын тєрийн далбаа нь улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна.
Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мєнх
тэнгэрийн хєх, тїїний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан
єнгєтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт алтан
соёмбо байрлуулна. Далбааны єргєн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
Их цагаан туг Монгол Улсын тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сїлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.
Тєрийн сїлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тїмний тїїхэн
уламжлал, хїсэл тэмїїлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг
илэрхийлнэ.
Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын тєрийн хїндэтгэлийн бэлгэдэл мєн.
Монгол Улсын Їндсэн Хууль Їндсэн хууль бол Монгол Улсын хамгийн дээд хууль юм.
Їндсэн хууль бол бусад бїх хуулийн їндэс байдаг. Їндсэн хуулийг зєрчсєн хууль дїрмийг тогтоон батлах ёсгїй.
Їндсэн хуулийг ойлгох нь монголын бїх иргэн, ялангуяа хїїхдїїдэд нэн чухал юм.
Їндсэн хууль нь Улсын Их Хурал яаж ажиллаж, ямар эрх їїрэгтэй байхыг хэлдэг.
Їндсэн хууль нь Ерєнхийлєгч яаж сонгогдох, ямар эрх їїрэгтэй байхыг хэлдэг.
Їндсэн хууль нь Засгийн Газар ямар эрх їїрэгтэй ажиллахыг хэлдэг.
Їндсэн хуулийн дагуу Дээд Шїїх ажиллана.
Тєрийн дуулал
Їгийг Ц. Дамдинсїрэн
Аяыг Б. Дамдинсїрэн, Л. Мєрдорж
***Монгол улсын тєрийн дуулал***
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн їйлс
Дандаа энхжиж, їїрд мєнхєжнє
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжїїлж
Хатан зориг, бїхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Єндєр тєрийн минь сїлд ивээж
Єргєн тїмний минь заяа тїшиж
Їндэс язгуур, хэл соёлоо
Їрийн їрдээ євлєн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэв
Жаргалын тїлхїїр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Монгол Улсын Тєр засаг Їндсэн хууль нь Тєрийн байгуулал яаж сонгогдон, ямар эрх їїрэгтэй ажиллахыг хэлдэг.
Їндсэн хууль нь Улсын Их Хурал яаж ажиллаж, ямар эрх їїрэгтэй байхыг хэлдэг.
Їндсэн хууль нь Ерєнхийлєгч яаж сонгогдох, ямар эрх їїрэгтэй байхыг хэлдэг.
Їндсэн хууль нь Засгийн Газар ямар эрх їїрэгтэй ажиллахыг хэлдэг.
Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага юм. Гол эрх їїрэг нь хууль батлах, нэмэлт єєрчлєлт оруулах байдаг.
Улсын Их Хурал нь далан зургаан гишїїнтэй бєгєєд 4 жилийн хугацаагаар иргэд нийтээрээ саналаа нууцаар єгч сонгодог.
Монгол Улсын Ерєнхийлєгч бол Тєрийн тэргїїн, Монголын ард тїмний эв нэгдлийг илэрхийлэгч мєн.
Ерєнхийлєгчєєр дєчин таван нас хїрсэн, сїїлийн таваас доошгїй
жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дєрвєн
жилийн хугацаагаар сонгоно. Монгол Улсын Засгийн газар бол тєрийн гїйцэтгэх дээд байгууллага мєн.
Засгийн газар Ерєнхий сайд, гишїїдээс бїрдэнэ.
Засгийн газрын гишїїдийг Ерєнхий сайдын єргєн мэдїїлснээр Улсын Их Хурал хїн бїрээр хэлэлцэж томилно.
Засгийн газрын бїрэн эрхийн хугацаа дєрвєн жил байна.
Засгийн газар їйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
Засгийн газар бїрэн эрхээ хэрэгжїїлэх боломжгїй гэж їзвэл
хугацаа дуусахаас ємнє огцрох тухайгаа Ерєнхий сайд Улсын Их Хуралд
єргєн мэдїїлж болно. Ерєнхий сайд, эсхїл Засгийн газрын гишїїдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бїрэлдэхїїнээрээ огцорно.
Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай єєрєє санаачилсан
болон Ерєнхийлєгчийн санал, Ерєнхий сайдын мэдэгдлийг хїлээн авснаас
хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн
шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишїїдийн дєрєвний нэгээс доошгїй нь Засгийн
газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал
хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Иргэний эрх, эрх чєлєє
Їзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
Їндсэн хууль байгаагїй їед хїмїїс тєр засгийг их хїчтэй гэж айдаг
байсан. Иймд тэд тєр засгийн їйл ажиллагааг буруутай гэж їзсэн
тохиолдолд їзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхээс эмээдэг байсан.
Тэгвэл Їндсэн Хуульд Монгол Улсын иргэнийг їзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх, їг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан
хийх эрхийг тусгаж оруулсан. Хэрэв Їндсэн Хуульд энэ эрх тусгагдаагїй байсан бол їзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлсэн хїмїїс аль хэдийнэ шоронд орох байсан. Иймд
бид тєр засгийн їйл ажиллагаа таалагдахгїй бол їїнийгээ чєлєєтэй
илэрхийлж болно.
Єєр бусад эрх, эрх чєлєє Їндсэн Хуульд єєр олон эрх чєлєєг хамгаалсан байдаг. Жишээ нь:
Бид хїссэн шашнаа шїтэж болно. Тєр засаг биднийг аль нэг шашинг шїтэхийг албадаж чадахгїй.
Таны гэрийг хїчээр цэргїїд бїслэх эрхгїй.
Цагдаа таны гэрийг ямар нэгэн баримт їндэслэлгїйгээр нэгжих эрхгїй.
Улс тєр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бїлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.
Хуулиас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.
Хуулиас гадуур дур мэдэн хэнд боловч эрїї шїїлт тулгаж, хїнлэг бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгїй.
|